“Anonymous”-ын таван хакерыг баривчиллаа - 29 January 2011















“WikiLeaks” вэб сайтыг дэмжигч хакеруудын “Anonymous” бүлэглэлийн таван гишүүнийг.........
 “WikiLeaks” вэб сайтыг дэмжигч хакеруудын “Anonymous” бүлэглэлийн таван гишүүнийг баривчилсан байна. Тэд бүгд эрэгтэй бөгөөд Их Британийн иргэд аж. Тэднийг “WikiLeaks” компанитай хамтран ажиллахыг зөвшөөрөөгүй компаниудын вэб сайтууд руу халдлага хийж, үйл ажиллагааг нь доголдуулсан хэргээр баривчилжээ. Хакерууд “Paypal”, “Amazon” болон “MasterCard” компаниудын вэб сайт руу хийсэн халдлагад оролцсон байжээ. “Anonymous” бүлэглэл нь компаниуд руу DDoS төрлийн дайралт хийдэг. Энэ нь вэб сайт руу зохиомлоор асар их хэмжээний өгөгдлийг нэгэн зэрэг өгч, улмаар ажиллахгүй болгодог юм. “WikiLeaks” АНУ-ын дипломат сувгийн талаарх мэдээллийг цацсан билээ. Харин Засгийн газрын шахалтаар хэд хэдэн компани “WikiLeaks”-ийг хууль бус үйл ажиллагаа явуулж байна гээд холбоогоо тасалж, сөрөг хакерууд вэб сайтыг нь хаах халдлага хийсэн юм. Хэрэглэгчдийн хандалт огцом ихэссэнээс тул компанийн зүгээс ийм хэмжээний ачааллыг дааж чадах вэб байрлуулах үйлчилгээ үзүүлэгч “Amazon.com”-д байршуулсан ч өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт “Amazon”-ыг АНУ-ын конгрессын албан хаагчид Жулиан Ассанжтай ямар холбоотой талаар байцааж эхэлснээс болж, “WikiLeaks”-ээс зайгаа барисан юм. “Anonymous” бүлэг “Amazon” компанийн вэб сайтыг унагаахаар төлөвлөж байгаа тухай зарлаж байсан ч “хүн хүч” дутуу буйгаас болж халдлагаа зогсоож байгаа талаар арванхоёрдугаар сарын 10-нд мэдэгдсэн юм. Үүнийг эсэргүүцсэн хактивистууд буюу улс төрийн шалтгаанаар халдлага үйлдэгч хакерууд “Amazon”-ы үйл ажиллагааг зогсоохоор дайралт хийхээр төлөвлөж байсан юм. Гэхдээ тус компанийн вэб хуудаст амжилттай довтолгоо хийх боломжгүй гэж мэдээлж байсан юм. Өмнө нь Голландад 16 настай өсвөр насны хүүхэд “MasterCard” болон “Visa” компанийн сайтууд руу халдахад оролцсон хэргээр баривчлагдсан байна. Тэрбээр энэ өндөр технологийн гэмт хэрэгт гар бие оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. “WikiLeaks”-ыг дэмжигчдийн хийж буй халдлагад нэгдэхийг хүсэгчдэд зориулсан програмыг одоогийн байдлаар 31 мянган удаа интернэтээс татсан гэсэн мэдээлэл байгаа юм. Аюулгүйн албаныхан иргэдийг үүнд оролцохгүй байхыг уриалж байгаа юм.

No comments:

Post a Comment