Sony компаны сүлжээг дахин хакерджээ.

 http://asubi.mn/images/asu/1004080005.jpg
Lulz Security хэмээн өөрсдийгөө нэрлэж байгаа хакеруудын бүлэглэл Sony компанийн тоглоомын сүлжээнд нэвтэрч сая гаруй хэрэглэгчдийн нууц үг, цахим хаяг болон бусад хувийн мэдээллүүдийг хулгайлж чадсан байна.


Тус бүлгийн мэдэгдэж буйгаар SonyPictures.com вэб хуудас ажилладаг серверт нь нэвтэрсэн аж. Sony компани энэ талаар мэдээд дотоод шинжилгээ хийж байгаа гэнэ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард хакерууд Sony PlayStation тоглоомын сүлжээнд нэвтэрч 77 сая хүний хувийн мэдээллийг хулгайлсан билээ. Энэ нэвтрэлт нь интернэтийн түүхэн дэх хамгийн том хулгай болсон бөгөөд тус компани сар гаруйн хугацаанд сүлжээгээ хаахад хүрсэн юм.
Lulz Security бүлэглэлийн вэб хуудсанд нийтэлсэн мэдээлэлд “бид Sony компанийн үйлчлүүлэгчдийн нууцлагдаагүй хувийн мэдээлэл агуулагддаг өгөгдлийн сангийн хамгаалалтын системийг эвдсэн. Бид ганцхан “цоорхойгоор” л тэдний бүх мэдээлэл рүү нэвтэрч орж чадлаа. Та нар ийм энгийн зүйлээс хамгаалах чадваргүй компанид яаж итгэдэг юм бэ?” гэжээ.
Энэ бүлэглэл саяхан Америкийн нийтийн радио нэвтрүүлгийн PBS корпорацийн сайтад мөн нэвтэрч чаджээ.

No comments:

Post a Comment