Хакерууд маш нууц мэдээллийн сүлжээнд нэвтэрчээ

http://freelanceswitch.com/wp-content/uploads/2009/10/hacker.jpg
Гадаадын “хакерууд” Канадын засгийн газрын маш нууц мэдээллийн сүлжээнд нэвтрэн орсон тухай мэдээ нийтлэгджээ.


 http://fact.mn/wp-content/uploads/2011/02/canad-300x199.jpg

Канадын CBC  улсын мэдлийн радио, телевизийн агентлагийн мэдээлснээр Канад улсын Санхүү, сан хөмрөгийн департмент интернеттэй холбоотой бүх сүлжээгээ хаах аргагүй байдалд хүрсэн тухай мэдээлсэн аж. Хятадын нутагт байрладаг хакерууд ийм үйлдэл хийснийг мэдээлсэн байна.
Ийм байдал үүсч байгааг анх удаа энэ оны нэгдүгээр сард мэдээлж байсан боловч тодорхой арга хэмжээ авах талаар хугацаа алдсан юм байна. Тус улсын сөрөх тагнуулын алба ямар журмаар нууц мэдээлэл алдагдаж буйг судлан тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
Канадын засгийн газрын олон мянган албан хаагчид интернет холбоогүй болсон боловч ойрын хугацаанд интернеттэй холбогдоно гэж найдаж байгаа юм байна.
Канадын засгийн газрын зөвлөх, мэрэгжилтнүүд  эрх баригчдад мэдээллийн системийн аюулгүй байдал,  хамгаалалт муутай байгааг удаа дараа мэдээлж байсан боловч засгийн газар шуурхай арга хэмжээ аваагүй байснаас ийм байдалд хүрсэн гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

No comments:

Post a Comment