Livejournal хакеруудын халдлагад өртжээ.

http://upload.wikimedia.org/wikipedia/ru/6/6c/Livejournal-logo.png
Оросын хэрэглэгчдийн дунд нэр хүнд олсон “LiveJournal” блог – сервис сүүлийн долоо хоногт гурав дахь удаагаа хакеруудын довтолгоонд өртлөө.

Хэн ямар зорилгоор ийнхүү энэ нэр хүндтэй хэвлэл рүү халдаад байгаа, цаана нь захиалагч нь хэн болохыг  өнөөдөртөө шинжээчид ч, энэ блогийн хэрэглэгчид ч хэлж мэдэхгүй гайхацгааж байна. Өчигдөр тус сайт бүхийл өдөржингөө хаалттай байсан байна. Сайтын захирал Светлана Иванниковагийн хэлснээр хакер довтолгоо москвагийн цагаар өглөөний 9 цаг 50 минутад эхэлсэн байна. Эндээс эхлээд “Живой журнал”-ийн сайт руу Хятад, Йемен, өмнөд Солонгос, Энэтхэг, Пакистан, Япон, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад байх компьютерүүдаас халдаж эхэлсэн байна. Гэхдээ үүний өмнө тус сайтынхан өөрийн инженерүүдийн программ хангамжийн шинэ тоног төхөөрөмжөө буруу сууриллуулсан алдаанаас болоод ийм байдалд орж байснаа нууцалж байсан. Түүнээсээ ч болсон уу одоохондоо хакеруудын халдлагын талаар хууль хяналтын болоод, мэргэжлийн байгууллагад хандаж тусламж хүсээгүй байгаа юм байна. Мэдээллийн аюулгүй байдлын Group IB компанийн үнэлгээгээр энэ удаагийн хакер довтолгоо нь секундлэд 20 Гбит байсан байна. Гэтэл “Живой журнал” болохоор үүний эсрэг ердөө л хоёр  Гбит секундын хариу үзүүлэх чадалтай юм байна.

No comments:

Post a Comment