Зукербергийн цахим хуудсыг хакердав - 29 / 1 / 2011

http://www.dralnux.com/wp-content/uploads/2010/05/hacker.jpg
Дэлхийг аалзны шүлс мэт хэрсэн цахим сүлжээг үндэслэгч Марк Зукербергийн “Facebook” хуудсыг ...

Дэлхийг аалзны шүлс мэт хэрсэн цахим сүлжээг үндэслэгч Марк Зукербергийн “Facebook” хуудсыг өнгөрсөн лхагва гаригт нэгэн этгээд хакерджээ. Цахим хуудсанд нийтэлсэн Зукербергийн захидал, сэтгэгдэл, зураг сэлтийг нь тэр этгээд устгаад “Хакердаж эхэлцгээе. “Facebook”-т мөнгө хэрэгтэй болоход тэд банк руу явахын оронд хэрэглэгчдээсээ хандив гуйж, олон нийтийн нэрээр халхавчлан, хүмүүсийг луйварддаг. Hackercup 2011” гэсэн захиа үлдээжээ. Инженерүүд уг захиаг устгаж, Зукербергийн хуудсыг сэргээсэн ч гэмт этгээдийг олж чадаагүй аж. “Хүмүүс цахим хуудасныхаа нууцлалд анхаарах хэрэгтэй. Бид аюулгүй байдлыг хангаж ажиллана” гэж аюулгүй байдал, нууцлал хариуцсан ажилтан Грахам Клюли сануулсан байна.

No comments:

Post a Comment