Дэлхийнг шилдэг 3 хакер

 
Өнөөдөр би та бvхэндээ хийсэн зvйлээрээ дэлхий дахиныг гайхашруулж чадсан дэлхийн хамгийн нэртэй гурван хакерыг танилцуулахаар шийдлээ. Анхаарлаа нааш нь хандуулаад манай єнєєдрийн шинэ мэдээлэлтэй тухлан танилцахыг урьж байна.

1. Kevin Mitnick
 
1963 онд тєрсєн Kevin Mitnick нь тvvнийг баривчлах тэр vед АНУ-ын хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж байсан компьютерын гэмт хэрэгтэн байжээ. Mitnick нь “Condor” нэрээр ажилладаг байсан ба 1995 онд тоолж барамгvй олон компьютерын луйврын хэргээр баривчлагдсан юм. Найз нєхдийн зохион байгуулалтын тал дээр зэгсэн авьяаслаг Condor 12 настай байхдаа л Лос Анжелесын тээврийн системд картын систем ашиглан vнэ тєлбєргvй зорчиж чаддаг байв. Mitnick зvгээр л "оюунлаг саваагvй зан"-гийн улмаас Digital Equipment Corporation-ы системvvд, Nokia, Motorola, Fujitsu Siemens болон бусад олон компаниудыг хакедсан байна. Тэрээр 2002 онд The Art of Deception: Controlling the Human Element of Security нэртэй ном хэвлvvлсэн нь тvvний хакердсан vйлдлvvдийн тухай єгvvлжээ. Одоо тэрээр аюулгvй байдал, хамгааллын зєвлєгєє єгдєг компани эзэмшдэг байна.

2. Kevin Poulsen
 
1965 онд тєрсєн Poulsen нь Dark Dante гэдгээрээ алдартай бєгєєд урьд нь black hat hacker байжээ. Тэрээр Лос Анжелесын KIIS-FM радио станцын утасны шугамыг эрхшээлдээ оруулж чадсан гэдгээрээ алдартай. Тухайн vед KIIS-FM 102 дахь зочноо Porsche 944 S2 маркын машинаар шагнах уралдаан зохион байгуулж байсан бєгєєд Porsche авах гэсэн сонирхолдоо хєтлєгдсєн Рoulsen утасны бvх шугамыг хянаснаар єєрийгєє 102 дахь зочин болгожээ. Тvvнийг 1994 оны 6-р сард цахилгаан утас, шуудан, компьютерын луйвар, тvvнчлэн мєнгє угаасан хэргээр баривчилж, 4 сар шоронд хоригдох, 56,000 доллар тєлєх ялаар шийтгэжээ. Єдгєє энэ эрхэм Wired News сайтын мэдээний ахлах редакторын vvргийг гvйцэтгэж байна.

3. Adrian Lamo
New York Times, Yahoo! News, Microsoft-ыг эвдсэн гэдгээрээ алдартай Lamo 2003 оны 9-р сарын 9-нд U.S. Marshals-д бууж єгсєн юм. Урьд нь єєрийг нь мєрдєж байгааг мэдээд нуугдсан тvvнийг олон компаниудын гомдлын дагуу Холбооны мєрдєх товчоо 15 сарын турш мєрдсєн ба тэрээр шvvхийн ємнє гэм буруутай гэдгээ хvлээж, 65,000 долларын тєлбєр тєлжээ. Мєн гэрийн хорио, туршилтын хугацаанд ч орж байсан байна. Grey hat hacker гэдгээрээ алдаршсан Lamo одоо сэтгvvлзvйн чиглэлээр коллежид суралцаж байгаа юм.

1 comment:

  1. aimar aimar..
    Manai Mongoloos iim aimar2 hackeruud garaad ulsaa hamgalaad delhiid tsuutai boloosoi

    ReplyDelete